Туслах цэс

Онцлох брэнд

БАТАЛГААТ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээний төрөл: Машин механизмын засвар үйлчилгээ

Байгууллага: AODE

Холбоо барих хаяг :

  • Утас: 70140222
  • Факс: 70140222
  • И-Мэйл: info@aode.mn
  • Веб: http://www.aode.mn/
  • Хаяг:
    Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон буйлдинг, 709 тоот

Байгууллагыг үзэх

Зурвас илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл

АОДЭ ХХК нь  худалдан авагчиддаа худалдаалж буй бүх хүнд даацын машин, механизмуудынхаа гол гол үндсэн эд ангиудад доорх хугацааны баталгааг гаргаж өгдөг.

Техникийн төрөл

Баталгаат хугацаа

1.

Механизм

2000 мото/цаг буюу 12сар

2.

Өөрөө буулгагч

20000 км /цаг буюу 6 сар

 

Энэхүү баталгаат хугацааны дотор баталгаат засварын хуудаст заасан тухайн техникийн мотор, кроп, редуктор гэсэн  гол эд ангиудад эвдрэл гэмтэл гарсан нөхцөлд та манай компанийн баталгаат засварын үйлчилгээний ажиллагсадад хандан үзлэг оношлогоо, засвараа  хийлгэх боломжтой.

Таны техникт үйлдвэрийн буруугаас болж гарсан дээрх эвдрэлүүдийг бид үнэ төлбөргүй засварлаж өгөхийн зэрэгцээ, шаардлагатай тохиолдолд сэлбэгийг үнэгүй нийлүүлж өгнө.

Доорх шалтгаанаар үүссэн эвдрэл гэмтлүүдийн баталгаат хугацааны засварт   хамруулахгүй. Үүнд

  • Жолооч болон операторын буруутай үйлдлээс үүссэн
  • Ашиглалтын буруу горимд ажиллуулснаас үүссэн
  • Өгөдсөн зааврын дагуу цаг хугацаанд нь хийх ёстой үйлчилгээг хийгээгүй
  • ..........................

Баталгаат хугацаанд дээрх эвдрэл гэмтлүүдээс болон баталгаат хугацаа дууссанаас хойш таны техникт эвдрэл гэмтэл гарвал та манай төлбөртэй засвар үйлчилгээний албанд хандаж засвараа хийлгэж болно. 

Харилцагч та баталгаат хугацаанд гарсан дээрх эвдрэл гэмтлийг нэн даруй манай баталгаат засварын албанд мэдэгдэх бөгөөд засвар хийлгэх захиалгаа урьдчилан өгч, бүртгүүлэх ёстой.

Манай  компаний нэг давуу тал нь бид БНХАУ-ын хүнд даацын машин, механизмын  томоохон үйлдвэрүүдийн монгол дахь  албан ёсны төлөөлөгч учир тус үйлдвэрүүдээс мэргэжлийн засварчид, үйлдвэрийн төлөөлөгчид байрлан ажиллаж чанартай, мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээг танд үзүүлнэ.

Харилцагч та Манай компанийн засвар үйлчилгээний төвтэй холбогдох эсвэл өөрийн биеэр очиж техникийн үзлэг,оношлогоо,зөвлөгөө, засвар үйлчилгээ авах бол:

  • Засвар үйлчилгээний төв Утас/ факс- 70170222, 
  • Засварын албаны менежер: 9595020895146666, механикч - 95953219

Хаяг:  БГД 20-р хороо Улаанбаатар менежемент ХХК- ийн чанх хойд талын хашаа

Аль эсхүл манай сайт дэх Онлайн захиалга хэсэгт хандаж, Баталгаат засварын захиалга өгөх маягтыг бөглөн холбогдох ажилтанд илгээж болно.