Захиалагч: | . |
Тендерийн төрөл: | Ажил гүйцэтгэх |
Аймаг, Хот: | Улаанбаатар |
Тендер шалгаруулалтын дугаар: | БХБЯ-18А-XII.1.25.6 |
Санхүүжилтийн эх үүсвэр: | . |
Тендер зарласан огноо: | 2018-10-04 |
Тендер хүлээж авах эцсийн хугацаа: | 2018-05-11 |
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг: | Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Барилга, хот байгуулалтын яам, 4 дүгээр давхар 407б тоот. Утас 76003333 /1181/, 99006938 |
-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Үерийн далан байгууламж барих /Дундговь, Мандалговь/” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш: 45 хоногийн туршид хүчинтэй байна.
-Тендерийн хамт тендерийн баталгаа: 28 480 000 /Хорин найман сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.
– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 %-иас доошгүй байна.
– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”
– Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: /2013, 2014, 2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна.
– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/
Барилга хот байгуулалтын яамны:
Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд:
Барилга угсралтын ажлын хүрээнд:
Эсвэл Зам, тээвэр хөгжлийн яамны холбогдох тусгай зөвшөөрлийн заалтыг харгалзуулан тооцож болно.
Жич: БХБ-ын сайдын “Аргачлал батлах тухай” 2018.02.23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан нэгдүгээр хавсралтын дагуу БХБ-ын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг БХБ-ын Сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлэн тооцно.
– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхгүй./
– Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/.
Тендерийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний 11 цаг 30 минутанд нээнэ.