Захиалагч: | M-Си-Эс ИНТЕРНЭЙШНЛ ХХК |
Тендерийн төрөл: | Ажил гүйцэтгэх |
Аймаг, Хот: | Улаанбаатар |
Тендер шалгаруулалтын дугаар: | MCSI-1606-02 |
Санхүүжилтийн эх үүсвэр: | өөрийн |
Тендер зарласан огноо: | 2016-06-08 |
Тендер хүлээж авах эцсийн хугацаа: | 2016-06-22 |
Тендерийн бичиг баримт бусад мэдээлэл авах хаяг: | M-Си-Эс ИНТЕРНЭЙШНЛ ХХК Холбоо барих ажилтан: Д.Хангал (Худалдан авалтын ажилтан) Цахим шуудан: khangal.d@mcs.mn Утас: 9911-1227 Анун төв-2, 3 давхар, 303 тоот Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 210136, Монгол улс |
Сонгон шалгаруулалтын багц №1 |
Шат тавцангийн материал нийлүүлэлт, үйлдвэрлэлт |
Сонгон шалгаруулалтын багц №2 |
Шат тавцангийн угсралт суурилуулалт, буулгалт |
Сонгон шалгаруулалтын багц №3 |
Шат тавцангийн материал нийлүүлэлт, үйлдвэрлэлт, угсралт суурилуулалт, буулгалт (Багц 1 ба багц 2-н нийлбэр) |
М-Си-Эс Интернэйшнл ХХК нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг шат тавцангийн материал нийлүүлэлт, үйлдвэрлэлт, угсралт суурилуулалтын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч сонгон шалгаруулалтын багц 1 ба 2-т тус бүрд “нэг”, эсвэл багц 3-т “Хамгийн сайн үнэлэгдсэн санал” ирүүлсэн “нэг” гүйцэтгэгч компани (компаниудын түншлэл)-тай гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.
1. ЭРХ БҮХИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дор дурьдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
1.1 МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй;
1.2 Нийгмийн даатгал болон татварын ямар нэгэн өргүй байх (2015 оны 12 сарын 31-ний байдлаар);
1.3 Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
1.4 Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /ХААГ-ын болон MCS группийн/;
1.5 Сонгон шалгаруулалтанд оролцогчтой нэгдмэл сонирхолгүй байх;
2. ОРОЛЦОГЧИЙН БҮРТГЭЛ
Тендерт оролцох сонирхол бүхий талууд дараах хаягаар оролцох хүсэлт болон компанийн мэдээллээ бүртгүүлж, сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэ төлбөргүйгээр цахим шуудангаар авна.
M-Си-Эс ИНТЕРНЭЙШНЛ ХХК
3. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
Саналыг 2016 оны 06-р сарын 22-ны 10 цаг 00 минутаас өмнө доор заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд зөвхөн Сонгон шалгаруулалтын хорооны гишүүд байлцаж, саналыгхүлээн авсан өдөр хаалттай нээнэ