Туслах цэс

Онцлох брэнд

Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой болжээ



Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой болжээ

          Автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байсан бол DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг ашигласнаар энэхүү асуудлыг бүрэн шийдсэн байна. Учир нь энэхүү төхөөрөмж хүйтний улиралын  -10-20 хэмд ч хэвийн ажиллаж чадвартай вм. Энэхүү асфальт халаагчийг ашигласнаар автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд гадна хуучин асфальт бетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо хамгийн гол давуу талтай гэнэ.

          G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна.

 

 

Ө.Гэрэлчимэг 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.