Туслах цэс

Онцлох брэнд

Говьсүмбэр аймаг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэнэ



Говьсүмбэр аймаг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэнэ

 Говьсүмбэр аймаг энэ жил 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийхээр худалдан авах бараа ажил үйлчилгээний төлөвлөгөөндөө тусгажээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн 244 сая төгрөгөөр Найрамдал хотхоны зургадугаар байрны засварын  ажлыг гүйцэтгэх бол 622 сая төгрөгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Найрамдал хотхоны бохирын өргөх станцын өргөтгөлийн ажил, цагдаагийн постны авто зогсоол барих зэрэг нийт зургаан ажил гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Харин Замын сангийн хөрөнгөөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний авто замын  ажлыг хийх аж.   


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.