Туслах цэс

Онцлох брэнд

Бүтээн байгуулалтын хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна



Бүтээн байгуулалтын хамгийн том үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна

Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, 

эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 4

сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш гадаад дотоодын компаниуд бараа материал, техник

технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдуудын төлөөллүүд дээрх салбаруудад

тулгамдаж буй асуудалын талаар семинар зөвөлгөөн явуулна. 

Одоогийн байдлаар талбайн захиалга 50 хувьтай явагдаж байгаа ба үзэсгэлэнгийн 3

томоохон секторын төлөөллүүд талбайгаа захиалан бүртгүүлсэн байгаа аж. Дотоодын

компаниудаас гадна БНХАУ, ОХУ, Япон, Герман, Итали, Турк зэрэг улсын барилга, зам,

эрчим хүчний салбарын компаниуд оролцоно. 

Бүтээн байгуулалт 2020 олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, зам тээвэр, эрчим хүч,

хүнд   үйлдвэрлэлийн   салбаруудад   бүтээгдэхүүн,   үйлчилгээгээ   сурталчлан,   үр   дүнтэй

бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хэн бүхэнд тус үзэсгэлэн

нээлттэй байх юм. 

 

Эртэч Шувуухайн хөнгөлөлт 1 дүгээр сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй

мэдээллийг (11) 344488 дугаараас болон:  www.buildmongolia.com   веб сайтаас аваарай. 

 

МОНГОЛ ОРНОО ХАМТДАА БҮТЭЭН БАЙГУУЛЦГААЯ!


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.