Туслах цэс

Онцлох брэнд

Нарийны гол дээгүүр модон гүүр барих асуудлыг хөндөв



Нарийны гол дээгүүр модон гүүр барих асуудлыг хөндөв

Тэс сум 10 багтай бөгөөд үүнээс найман багийн ард иргэд нуураа тойрч малаа малладаг байна. Гэтэл хавар, намрын цагт малчид Нарийны голын төмөр бетон гүүрээр гарахын тулд 50 гаруй км газар тойрч малаа туудаг аж. Иймээс сумын төвийн чиглэлд Нарийны гол дээр 7 метр урттай модон гүүр тавьж өгөх асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ю.Төгсжаргал өнөөдөр нэгдсэн хуралдаан дээр тавилаа.

Энэ гүүрээр зөвхөн жижиг машин болон таван хошуу мал гарахаар барих аж. Хүнд даацын тэргүүд бетонон гүүрээр тойрох юмуу, эсвэл Нарийны голыг гаталж гарахаар зохицуулах юм байна. Нарийны голд машин суувал маш хурдан хугацаанд доошоо элсэнд шигдэх аюултай, байгалийн өвөрмөц онцлогтой аж. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.