Туслах цэс

Онцлох брэнд

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 30 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо



Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 30 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрээс Алтай чиглэлийн 30 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо. 

Тодруулбал, Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 30 километр замыг Улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.

Одоогийн байдлаар барилгын талбайд хоёр үе асфальт хучилттай 30 км авто зам, 80 км далан, газар шорооны ажил, 88 цэгийн ус зайлуулах бетон хиймэл байгууламжийн ажил хийжээ. Ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байгаа тухай тус ажлыг гүйцэтгэгч "Макс Рөүд" болон туслан гүйцэтгэгч компаниудын зүгээс олон нийтэд мэдээлэв. Түүнчлэн энэхүү замаар зорчих иргэдийнхээ ая тухыг бодон зураг төсөлд тусгагдаагүй амралтын иж бүрэн зогсоолыг өөрийн хөрөнгөөр сэтгэл гарган хийхээр төлөвлөсөн тухайгаа танилцууллаа.

Ерөнхий гүйцэтгэгч "Макс Рөүд" ХХК нь авто замын ажлаа бүтээн байгуулалтын богино хугацаанд барьж байгуулахын тулд шаргуу ажиллаж, авто замын барилгын ажилд ашиглах түүхий эд боловсруулах 10 гаруй үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Энэхүү авто зам ашиглалтад орсноор нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, иргэд ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.