Туслах цэс

Онцлох брэнд

"Атар-60" гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв



Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн, Монгол Улсын атрын анхны сангийн аж ахуйн нэг Хонгор сумын нэгэн жарны түүхэн ойг Хонгор нутгийнхан өргөн дэлгэр тэмдэглэв.

Ойн хүрээнд сумын төвд "Атар-60" гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв. Олон улсын авто зам дагуу байрлах хөшөөг Хонгор нутгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын хандив тусламжаар барьсан аж.

Нийт 108 сая орчим төгрөгийн өртөгтэй амралт чөлөөт цагийн бүс бүхий усан оргилууртай цогц бүтээн байгуулалт юм. Хөшөө нь найман хөл бүхий суурьтай. Энэ нь дөрвөн зүг найман зовхисыг бэлгэдэх бол үүний дээрээс үржил шимт хөрс, таван хошуу мал, тариан түрүүн иш, алдартан гавъяатнууддаа хүндэтгэл үзүүлсэн амжилтыг бататгах хүрэл, мөнгө, алтан медаль, тэргүүн дээд оргилд нь болц нь гүйцсэн алтадсан тариан түрүүгээр илэрхийлжээ.

Түүхэн ойг илтгэх хөшөөг Дарханы зураач урчуудын “Асар тэнгэр өөд” ТББ-ын найман уран барималч нэг сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн аж. Хөшөөний нээлтэд Хонгор сумын үе, үеийн засаг дарга, ИТХ-ын даргаар ажилласан байсан, атарчдын анхны төлөөлөл, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид оролцов.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.