Туслах цэс

Онцлох брэнд

Чандмань төвийн нутагт 2,8 км авто зам барьж байна



Чандмань төвийн нутагт 2,8 км авто зам барьж байна

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Улаангом сумын нэгдүгээр баг буюу хуучнаар "Чандмань" төвийн нутагт 2,8 км авто зам тавьж байна.

Замыг  “Мааз” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд унадаг дугуй, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг цогцоор нь  бүтээн босгох юм. Ингэснээр Чандманийн ард иргэд ая тухтай, амар тайван орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ.

Улаангом сумын нэгдүгээр баг Чандмань нь аймгийн төв дахь газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд Улаангом-Хандгайт чиглэлийн олон улсын авто замыг хуучин нийгмийн үед барьсан байдаг.

Одоо барьж буй 2,8 км авто зам нь Чандманий төв дотор дунд сургуулиас гэр хорооллын айл өрхүүд хүртэлх төв зам дагуу баригдана.   

 

 

 

 

 

 

 

Увс аймаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.