Туслах цэс

Онцлох брэнд

Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулна



Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулна

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль сургуулийн барилгадаа өргөтгөл хийж640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга шинээр барьж байна.   

Бүтээн байгуулалтыг улсын төсвийн 4,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баруун жонон” ХХК гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар барилгын ажилд шаардагдах материал, тоног төхөөрөмжийг бүрэн татаж, суурь цутгах ажил 50 хувьтай.

Сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг  2020 оны  наймдугаар сард ашиглалтад  хүлээлгэн өгнө. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг тус бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсгийнхэн барилгын чанар, стандартыг хангаж, гүйцэтгэлд нь байнгын хяналт тавьж ажиллах талаар мэргэжлийн байгууллага,  барилгын техникийн хяналтын орон тооны бус зөвлөлд чиглэл өгөв .

Тус сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор сургалтын үйл ажиллагаа, хүчин чадлын хэмжээ өргөжих, сурагчид орчин үеийнстандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч, хөгжих боломж бүрдэнэ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.