Туслах цэс

Онцлох брэнд

Уринш боловсруулахад зориулж 670,0 сая төгрөгийн зээл олголоо



Уринш боловсруулахад зориулж 670,0 сая төгрөгийн зээл олголоо

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбар энэ жилийн уринш боловсруулалт, ургамал хамгааллын бодисоор хангах арга хэмжээнд зориулан 670,0 сая төгрөгийн зээлийг тариалан эрхлэгчдэд олгосон байна.

Тодруулбал,тус салбараас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 160 аж ахуйн нэгж, иргэн энэ жилийн уринш боловсруулах шатахуунд 338,0, ургамал хамгааллын бодис авахад 332,0 сая төгрөгийн зээл авчээ.

ХХААЯ-наас баталсан хуваарь, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгох зээлийн журам, шалгуур үзүүлэлтийн дагуу уринш боловсруулах, ургамал хамгааллын бодис, хор грипцедээр хангахад шаардлага хангасан иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дэмжлэг үзүүлж байна гэж “Тариалан эрхлэлтийн дэмжих сан”-гийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч Б.Оюунбат ярилаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Булган /МОНЦАМЭ/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.