Туслах цэс

Онцлох брэнд

Нийслэлийн 70 байршилд шинээр явган хүний зам гаргана гэв



Нийслэлийн 70 байршилд шинээр явган хүний зам гаргана гэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ. Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний эрчимийг нэмэгдүүлж, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх судалгаа хийжээ. Уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам, 82 байршил тохижуулах, ногоон байгууламж, 8 байршилд нийтийн бие засах газар байгуулах бол ил зогсоол, газар доорх болон дээрхи ил зогсоол, чөлөөлөх объектуудыг төлөвлөжээ.

Бага тойруу орчимд хийсэн судалгаагаар тухайн орчимд байгаа хашаануудыг хуулийн этгээдийн төрлөөр авч үзвэл орон сууцны зориулалттай барилга 46, иргэн, аж ахуй нэгжийн барилга 104, төрийн байгууллагын барилга 116, тусгай байгууллага барилга 9 буюу нийт 10925 метр 106 хашаа байгаа юм. Дээрх хашаанаас орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомшаины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Уг журмыг боловсруулан хэрэгжүүлснээр хашаа, хайс, амьд хайс, түр хашаа зэрэг төрлөөр ангилж уг асуудалтай холбоотой ажлуудыг журмаар зохицуулахаар тусгажээ. Өмнө нь 5 бүлэг бүхий журам 2009 онд батлагдан гарч хэрэгжиж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал, харилцан уялдаатай ажиллах байдал, тогтолцоо хашааг барих болгон буулгах зэрэг асуудлууд тусгагдаагүй учир энэхүү журам үйлчлэхэд хүндрэлтэй болсон учир энэхүү журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм. Журмын төсөлтэй холбоотой зөвлөлийн хурлын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хашаа хайсыг буулгах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих хэсгийг хязгаарлаж буй аж ахуй нэгжийн хашаа хайсыг буулгах, цаашдаа ийм үзэгдлийг давтахгүй байх тал дээр анхаарах шаардлагатай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ. Уг асуудалтай холбоотой иргэдийн дунд санал асуулга явуулж, асуудлыг дахин нягтлан ажлын хэсэг байгуулан энэ сарын 22-ны зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар болжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.