Туслах цэс

Онцлох брэнд

ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2018 ОНД 2.6 ХУВИАР ӨСӨЖ, 191 САЯ ТОНН БОЛОВ



ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2018 ОНД 2.6 ХУВИАР ӨСӨЖ, 191 САЯ ТОНН БОЛОВ

ОХУ-ын нүүрсний олборлолт 2018 онд өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсөж, 433 сая тонн болсон байна.

Харин тус улсын нүүрсний экспорт 2.6 хувиар өсөж, 191 сая тоннд хүрсэн бол нүүрсний импорт 6.3 хувиар буурч, 21.7 сая тонн болжээ. Нүүрсний томоохон компаниуд дундаас “Suek”-ийн гарц 2.2 хувиар өсөж, 110 сая тонн болсон бол “Mechel”-ийн харьяа Якутуголь ордынх 16 хувиар буурч, долоон сая тонн болсон байна. Өнгөрсөн онд ОХУ-ын цахилгаан эрчим хүчний экспорт өмнөх онтой харьцуулахад 1.7 хувиар буурч, 20 тэрбум кВт.цаг болсон аж. Үүний зэрэгцээ импорт нь 30 хувиар хумигджээ. Тус улсын цахилгаан эрчим хүчний гарц 2018 онд 1.7 хувиар өссөн байна. Гарц нэмэгдэхийг дагаад хэрэглээ мөн 1.6 хувиар өсжээ.

 

 

 

 

Эх сурвалж: bloombergtvmongolia


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.