Туслах цэс

Онцлох брэнд

Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо



Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсвөөр Арвайхээр хотод шинэ цэвэрлэх байгууламж барьж байгууллаа.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК хоёр жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэж өгөөд байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Юланда Фернандас Ломмен, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар оролцож, үг хэлсэн юм.

 

Шинэ цэвэрлэх байгууламж нь 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас 6 дахин их буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай аж.  Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрах инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жилийн туршид инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.