Туслах цэс

Онцлох брэнд

Нийслэлд ангилсан хог ачих машинууд анх удаагаа явж эхэллээ



Нийслэлд ангилсан хог ачих машинууд анх удаагаа явж эхэллээ

Нийслэл хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжилж байна. 

Дээрх ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилсан, дахин боловсруулах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. Тухайлбал, тусгай тоноглосон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гаригт тогтсон газрын байршлуудаар явж, ангилсан хог хаягдлыг ачиж тээвэрлэж эхэллээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.