Туслах цэс

Онцлох брэнд

Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлана



Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд гүйцэтгүүлэхээр график, төлөвлөгөө гарган уг ажлыг эхлүүлжээ.

Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 03-ны өдөр  Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ дагуу есдүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх мягмар гарагийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэлх хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх  800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж, тус хэсгийг есдүгээр сарын 15-нд нээнэ.

Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, 4 эгнээтэй болгох юм.
Гүйцэтгэгч байгууллагаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ажиллана.

 

 

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.