Туслах цэс

Онцлох брэнд

Дарханы замыг засварлаж, цагаан шугамыг шинэчлэв



Дарханы замыг засварлаж, цагаан шугамыг шинэчлэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо гурван жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин өссөн хэдий ч засвар арчлалтын хувьд төсөв мөнгөнөөс шалтгаалж гарсан эвдрэлийг тухайн хэсэгт нь нөхөх байдлаар явж ирснийг Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар онцолж байна. 

Тэгвэл энэ жил бороо хур ихтэйгээс дээрх чиглэлийн замын эвдрэл эрс нэмэгдэж ЗТХЯ-наас үүссэн эвдрэлийг шуурхай засварлахад 600 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр 7,8 дугаар саруудад хучилтад үүссэн 11 900 метр квадрат бүхий нүхийг нөхөж засварлажээ.

Мөн  замын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг олон улсын стандартад нийцүүлэн засварлан шинэчлэх, шаардлагатай газруудад нэмж суурилуулах ажлыг үе шаттай хийж байгаагаас гадна 205 км авто замын цагаан шугамыг шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэжээ.

Хамгийн сүүлд буюу 2014 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй хэсэг болох 25.4 км авто замд ээлжит засварын ажлыг хийсэн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.