Туслах цэс

Онцлох брэнд

Баруунтурууны тариаланчид 21 мянга орчим тонн ургац хураан авчээ



Баруунтурууны тариаланчид 21 мянга орчим тонн ургац хураан авчээ

Энэ жил Баруунтуруун сумын тариаланчдын хувьд сүүлийн 30 гаруй жилд байгаагүй арвин ургац хурааж авсан сайхан жил болсон байна. Энэ жил Турууныхан 15400 га-д үр тариа тариалж, 21 мянга орчим тонн ургац хураан авчээ.

“Монгол Улсад атар газар эзэмшсэний 60, Баруунтуруун сумын 60, тус суманд газар тариалан үүсч хөгжсөний 90 жилийн ой зэрэг баярыг бид ажлын өндөр амжилтаар үдэх гэж байна. Манай тариаланчдын дотроос У.Пүрэвбаатар захиралтай  “Уянга согоо” компани хамгийн өндөр ургац хурааж авсан. Усалгаагүй талбайгаас 1 га-гаас 40 цн ургац авсан байгаа. Мөн Б.Дангаасүрэн захиралтай “Ундрам буудай” компани арвин их ургац хураан авсан. Увсын эрдэмтдийн гаргаж авсан “Цагаан дэглий” сортыг усалгаатай талбайд тариалж, 1 га-аас 40 цн ургац хураан авлаа. Одоо буудай борлуулалтын ажил жаахан төвөгтэй байна. Гэхдээ энэ жил Улаанбаатарын болон Дарханы гурилын үйлдвэрүүд, Хархорины улсын нөөц руу будаагаа ачуулж байна. Тээврийн зардлын асуудал хүндрэлтэй байгаа. Улаанбаатар хот руу будаагаа тээвэрлэж очоод 1 тонныг нь 450 мянган төгрөгөөр зарж байна. Цаашдаа эльватор барьж будаагаа нөөцлөх хэрэгтэй байна. Мөн Баруунтуруунд гурилын үйлдвэр барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа” хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн хэллээ.

 

Тус сум 2700 гаруй хүн амтай бөгөөд үүнээс 50 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг байна.  

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Увс /МОНЦАМЭ/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.