Туслах цэс

Онцлох брэнд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ намар 800 мод тарина



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ намар 800 мод тарина

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тарих намрын ажил эхэллээ.Уг ажилд тус үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж энэ сарын 10-нд мод тарина. Энэ жил 800 ширхэг мод суулгах ажээ.Өнгөрсөн амралтын өдөр Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг найман цехийн 40 орчим ажилтан 300 ширхэг мод тарьж Баян-Өндөр уулын эргэн тойрныг цэвэрлэжээ. Тарьсан модны арчилгаа тордолгоо, усалгааг цехүүд үргэлжлүүлэн хариуцах гэнэ.Түүнчлэн аймгийн БОАЖГ-тай хамтран Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөж одоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа аж. Цэвэрлэсэн хожуулыг иргэдийн түлшинд зарцуулах гэнэ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.