Туслах цэс

Онцлох брэнд

Тариалангийн нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна



Тариалангийн нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна

 Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, өнгөрсөн шөнө Булган, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн нутгаар цочир хүйтэрсэн байна.

Тиймээс малчид, тариаланчдын хувьд анхааралтай байх нь чухал. Энэ сарын 28, 29  буюу амралтын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ. Энэ сарын 25, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно гэж Ус цаг уурын хүрээлэн мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.