Туслах цэс

Онцлох брэнд

Оюу Толгойн далд уурхайтай холбоотойгоор TRQ алдагдал хүлээжээ



Оюу Толгойн далд уурхайтай холбоотойгоор TRQ алдагдал хүлээжээ

Оюу Толгой компанийн гол хувьцаа эзэмшигч "Turquoise Hill Resources” компанийн хоёрдугаар улиралд 736.7 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Энэ нь тус компанийн хэрэгжүүлэх гэж буй далд уурхайн төсөл хойшлогдсонтой холбоотой гэж эх сурвалжууд мэдээлжээ. Геологийн нөхцөл байдал, газар орны тогтоц зэргээс шалтгаалан "Рио Тинто” компани далд уурхай ашиглалтад оруулах хугацааг 2023 он болгож хоёр жилээр хойшлуулсан юм. Нэг ёсондоо анхны төлөвлөснөөс 16-30 сараар хойшилж байгаа юм. Төлөвлөсөн ёсоор гүний уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар зарцуулахаар тооцож байсан бол хугацаа хойшилсноор 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэх юм.

Одоогоор  "Turquoise Hill Resources” компанийн хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээх болсонтой холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, эсхүл гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангахыг шаардаад байгаа юм. Алдагдал хүлээсэн гэх мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр хоёр дахин унаад байна.

Zindaa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.