Туслах цэс

Онцлох брэнд

Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-иас МЭДЭГДЭЛ гаргалаа



Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-иас МЭДЭГДЭЛ гаргалаа

-САНГИЙН САЙД ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР “Цемент-Шохой” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН -

Монгол Улсын Сангийн Сайд Ч.Хүрэлбаатарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2016 оноос 2019 оны бичиг баримтуудад хийгдсэн шалгалтын талаархи олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулсан мэдээлэлдээ Хөтөлийн “Цемент-Шохой” ХК нь их хэмжээний урьдчилгаа төлбөр аван түүхий эдийг тус үйлдвэрт нийлүүлсэн зөрчил илэрсэн гэх үндэслэлгүй мэдээлэл дурьдагдсан байна.

“Цемент-Шохой” ХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн эх орны барилгын хэрэгцээг цементээр хангах, “Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр”-ийг технологийн хэрэгцээт шохойгоор хангах зорилгоор 1983 онд байгуулагдсан Монгол Улсын анхны Цемент, шохойн үйлдвэр бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны нийгэм эдийн засгийн чухал салбарууд болох Уул уурхай, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын цементийн хэрэглээний 50 хувь, шохойн хэрэглээний 80 хувийг дангаар хангаж, тэр хэмжээгээр валютын гадагшлах урсгалыг бууруулан ажиллаж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч компани юм.

“Цемент-Шохой” ХК нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулан үйлдвэрлэлийн технологид шаардлагатай чанарын болон технологийн шохойг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн түүхтэй.

Иймд Монгол Улсын Сангийн Сайдаас үндэслэлгүйгээр “Цемент-Шохой” ХК-ийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь байтугай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх худал мэдээллийг цацаж, хэт улс төржүүлж байгаа нь үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд хүндрэлтэй байдлыг үүсгэхээс илүүтэй үйлдвэрлэлийг зогсоох хэмжээний байдлыг бий болгож байгаа тул энэхүү мэдээлэлдээ залруулга хийж, үйлдвэрийн нийт 800 гаруй ажилтан, албан хаагчдаас уучлал гуйхыг шаардаж байна.

ЦЕМЕНТ ШОХОЙ ХК

image


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.