Туслах цэс

Онцлох брэнд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ 45 жилийн ойн баяраа тэмдэглэлээ



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ 45 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 45 жилийн ой тохиож чуулга, уулзалт зохион байгууллаа. Чуулганд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, тус холбооны анхны дарга Н.Энэбиш нар оролцож уурхайчдад амжилт хүссэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 6000 гаруй ажилтантай. Тэдний нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, цалин, урамшуулал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд гээд бүхий л асуудлыг ҮЭХ хамтын гэрээнд тусган ажилладаг юм. Тухайлбал, цалин урамшуулал нэмэгдэх, орон сууцны дэмжлэг, мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгааны улмаас ажлаас эрт чөлөөлөгдөх, хүүхэд асарсаны мөнгөн тэтгэмж, хугацааг нэмэгдүүлэх гээд олон асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэжээ.

Мөн ҮЭХ-г 2019-2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алсын хараа, хөгжлийн концепцтой уялдуулан боловсруулсан байна.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.