Туслах цэс

Онцлох брэнд

IEA: Түүхий газрын тосны зах зээлд OPEC-ийн эзлэх хувь хумигдаж, АНУ-ынх тэлэх төлөвтэй



IEA: Түүхий газрын тосны зах зээлд OPEC-ийн эзлэх хувь хумигдаж, АНУ-ынх тэлэх төлөвтэй

Түүхий газрын тосны зах зээлд OPEC-ийн гишүүн орнууд АНУ-д байр сууриа алдах явц ойрын таван жил үргэлжилнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Тус байгууллагын таамаглаж байгаагаар OPEC-ийн орнуудын газрын тосны нийлүүлэлтийн хүчин чадал 2024 он гэхэд буурах төлөвтэй байна. Энэ нь Иран, Венесуэлтэй холбоотой гэж дүгнэжээ.

Зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдлийг хязгаарлаж, ханшийн уналтыг тогтоон барих зорилгоор OPEC 2016 оноос гарц танах шийдвэр хэрэгжүүлж эхэлсэн юм. Шийдвэр хэрэгжиж эхлэхийн өмнө тус байгууллагын гишүүд нийтдээ өдрийн 32.5 сая баррель газрын тос олборлож байжээ. Эрэлт ойрын хэдэн жилдээ буурч, 2020 он гэхэд өдрийн 30 сая баррельд дөхөж очсон байх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг онцолж байна.

Харин АНУ-д үйлдвэрлэсэн занарын тосны эрэлт өсөх төлөвтэй байна гэж үзжээ. Олон улсын хэмжээнд олборлолтын хүчин чадлын өсөлтөд эзлэх АНУ-ын хувь нэмэгдсээр 2024 он гэхэд 70 хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг харж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед АНУ өдрийн есөн сая баррель газрын тос экспортлох хүчин чадалтай болсон байх ажээ. Энэ нь ОХУ-ын экспортын хүчин чадлаас давж, Саудын Арабынхтай дөхөж очно гэсэн үг юм.

OPEC-ийн орнуудын газрын тос олборлох хүчин чадал 2024 он гэхэд өдрийн 380 мянган баррелиар буурч, 34.5 сая болно гэж урьдчилан тооцоолжээ. OPEC-ийн гишүүдээс Ирак болон Арабын Нэгдсэн Эмират улс л олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм байна. Түүхий газрын тосны эрэлтийн тухайд дэлхийн хэмжээнд тогтвортойгоор өснө гэж Олон улсын эрчим хүчний агентлаг харж байна. Тухайлбал, 2024 он хүртэл жил тутамд 1.1 хувиар өснө гэж тооцоолжээ.

 

 

 

 

Эх сурвалж: bloombergtv


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.