Туслах цэс

Онцлох брэнд

"Барилгын ул хөрсний усны горимын судалгааны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын чиглэл" сэдэвт нээлттэй уулзалт арга хэмжээ, ярилцлага боллоо



Хот суурин газрын нутаг дэвсгэрийн ул хөрсний усны горимд байгаль цаг уур, гадаргын болон ул хөрсний усны тэжээмж, гадаргын усан сүлжээ, геологи-структур, геоморфологийн хэв шинжийн тогтоцын өөрчлөлт, хотжилт, барилгажилт, зам талбай зэрэг хүний болон инженерийн үйл ажиллагааны олон хүчин зүйлсийн нөлөөллөөс Улаанбаатар хот болон аймгуудын төв, суурин газруудад баригдсан төрөл бүрийн барилга байгууламжууд, орон сууцнуудын доороос хөрсний ус нэвчиж барилгын зоорийн давхарууд усанд автаж ажлын байр, амьдрах орчинд ноцтой хүндрэл гарч байна.

Геологи, инженер-геологийн онцгой нөхцөлүзэгдэл үйл явцын үүсэлнөлөөлөлөөс шалтгааланбарилга байгууламжийн буурь хөрсний усанд автах үзэгдэл нь барилгын үндсэн хийцийн бүтээцийн чанарыг муутгах, өгөршүүлэх, суурийг хэв гажилтанд оруулж болзошгүй нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэхтэй холбогдон хөрсний усны горимын судалгааны заавар боловсруулах зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Хөрсний усны горимд ажиглалт хэмжилт судалгаа  хийх арга аргачлалын талаар санал солилцох, арга туршлагыг сонсох, горимын судалгааны оновчтой арга аргачлал, заавар, норм дүрэм боловсруулах зорилгоор 2019 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн 09:00 цагт Барилгын ул хөрсний усны горимын судалгааны талаар авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, цаашдын чиглэл” сэдэвт нээлттэй уулзалт, ярилцлагад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын хүрээнд тус яамны хурлын зааланд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд өнөө үеийн төрх, ололт амжилт, тулгарч буй зарим бэрхшээлийн талаарх сэдвээр илтгэл, мэдээлэл хийсэн.

  • Хот төлөвлөлт, барилга байгууламжийг зураг төслийн дагуу төлөвлөн барихад зохиогчийн  хяналт шалгалтыг хэрхэн гүйцэтгэж буй талаар
  • Улаанбаатар хот болон аймгуудын төв, суурин газруудад баригдсан төрөл бүрийн барилга байгууламжууд, орон сууцнуудыг усанд авталтаас урьдчилан хамгаалах арга замыг оновчтой төлөвлөж  зураг төсөлд тусгаж,  хянаж баталгаажуулах талаар
  • Хот байгуулалт,  барилга байгууламжийг ашиглалтын явцад усанд авталтаас хамгаалах арга зам, заавар зөвлөмжийг ашиглагч, хэрэглэгчид сурталчилан  таниулж буй талаар
  • Улаанбаатар хот болон аймгуудын төв, суурин газруудад баригдсан төрөл бүрийн барилга байгууламжууд, орон сууцнуудын доороос хөрсний ус нэвчиж барилгын зоорийн давхарууд усанд автаж ажлын байр, амьдрах орчинд ноцтой хүндрэл гарч буй нөхцөл байдлыг хянаж шалгасан мэргэжлийн хяналтын байгууллагын үнэлэлт дүгнэлтийн талаар

Уулзалт ярилцлагын үр дүнд:

  • Гидрогеологийн горимын судалгааны арга аргачлал, заавар, норм дүрэм боловсруулах
  • Хот, тосгон, сум суурин газрын нутаг дэвсгэрт гидрогеологийн судалгааг тусгайлан хийж гидрогеологийн нөхцөлийг тогтоож байх
  • Бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад инженер-гидрогеологийн судалгааг зохих норм дүрмийн дагуу хийж гидрогеологийн тооцооны үзүүлэлтийг бүрэн тогтоож, зохих зөвлөмж, санамжуудыг тусгаж  өгч байх. 

Гидрогеологийн горимын судалгааг тусгайлан хийх шаардлагатай гидрогеологийн нөхцөлтэй, барилга байгуулмжийг зураг төслийн норм дүрэмд тусгайлан тусгаж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв.

 

 

 

 

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.