Туслах цэс

Онцлох брэнд

“PETRO MATAD”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ЖИЛИЙН ХУГАЦААНД 79 ОРЧИМ ХУВИАР БУУРЧЭЭ



“PETRO MATAD”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ЖИЛИЙН ХУГАЦААНД 79 ОРЧИМ ХУВИАР БУУРЧЭЭ

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 79 орчим хувиар буурсан байна. Тус 2018 онд хайгуулын хоёр өрөмдлөг хийсэн бөгөөд дөрвөн өрөмдлөг хийх санхүүжилтээ бүрдүүлээд байсан юм.

Судалгааны дүнд илрүүлсэн “Fox”, газрын тосны XX блокийн “Red Deer” гэсэн боломжит хоёр

талбайг шинээр тогтоосон байна. Мөн 2019 оны эхний хагас жилд эдгээр байршлуудад өрөмдлөг хийхэд шаардлагатай 17 сая ам.долларын санхүүжилтийг тус компани бүрдүүлээд байгаа юм. “Petro Matad” компани өмнө нь “farm out” хийх түнш хайж байгаа талаар мэдээлж байв.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: bloombergtvmongolia

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.