Туслах цэс

Онцлох брэнд

Хүний нөөцийн менежментийн цогц зургаан стандартыг батлан гаргажээ



Хүний нөөцийн менежментийн цогц зургаан стандартыг батлан гаргажээ

Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсээс хүний нөөцийн менежментийн цогц зургаан стандартыг танилцууллаа.

Үүнд:MNS ISO 30400 Хүний нөөцийн менежмент. Нэр томъёо

MNS ISO 30405:2018 Хүний нөөцийн менежмент. Бүрдүүлэлтийн аргачлал

MNS ISO/TR 30406:2018 Хүний нөөцийн менежмент. Байгууллагын түвшний тогтвортой ажил эрхлэлтийн менежмент

MNS ISO/TS 30407:2018 Хүний нөөцийн менежмент. Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг

MNS ISO 30408:2018 Хүний нөөцийн менежмент. Хүний нөөцийн засаглал

MNS ISO 30409:2018 Хүний нөөцийн менежмент. Ажиллах хүчний төлөвлөлт гэсэн эл зургаан стандарт батлагдан гарчээ. Эдгээр стандартуудыг Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж, СХЗГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн С/04 дугаар тушаалаар батлан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөж байгаа аж. Хүний нөөцийн менежментийн гол зорилго бол эрчимтэй, бүтээлч байдлыг өрнүүлэхийн тулд ажилтнуудынхаа авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд оршино. Менежер хүн хүний нөөцийн менежментийн талаар онолын тодорхой мэдлэг, практик туршлагыг хуримтлуулсан байх ёстой гэнэ. Харин ажилтны хувийн чадварын хөгжлийн төвшний шалгуур нь биеийн болон оюуны хүчний хөдөлмөрийн явц дахь ажилтны бүтээлч чадварын өгөөж юм. Энэ өгөөж нь хүн бүрт янз бүр байх ба хүний хөдөлмөрийн үйл ажиллагаагаар илрэн гардаг байна.

Манай орны хувьд хүний нөөцийн төлөвлөлтийн үйл ажиллагааг дээрх олон улсын стандарттай уялдуулан хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.