Туслах цэс

Онцлох брэнд

"WORLD OF ASPHALT -2019 "Асфальтын ертөнц" 2019 үзэсгэлэн



АНУ-ын  Индиана  мужийн  Индианаполис  хотноо 2019 оны  2 дугаар  сарын  12-14 -ний өдрүүдэд  “WORLD OF ASPHALT 2019” Экспо зохион  байгуулагдана.  Тус  экспонд  нийтдээ  олон улсын 450 гаруй  асфальт, замын засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид  оролцоно.  Асфальт, авто замын  салбарын хөгжил дэвшил,  сүүлийн үеийн шинэ бүтээл бүтээгдэхүүн, машин  технологиудыг танилцуулна.

Чикаго  хотын аялал :  WILLIS TOWER / SKYDECK CHICAGO - Чикаго хотын  аялал жуулчлалын төв болсон Willis tower нь Чикаго хотыг бүхэлд нь харах боломжийг олгодог ба олон жилийн турш тус хотын хамгийн гайхалтай газрын нэг байсаар байна. Энэхүү цамхаг нь 442 м өндөртэй бөгөөд АНУ-даа хоёругаарт, дэлхийд  16-д жагсдаг байна.  Энэхүү цамхгийн ажиглалтын шилэн тавцан “Skydeck”  цамхагийн 103-р давхарт оршдог. Та энэхүү шилэн тавцангаас Иллинойс мужийг бүхэлд нь харахаас гадна салхитай өдөр энэхүү тавцан нь хэрхэн савлахыг мэдрэнэ.

BUCKINGHAM FOUNTAIN - Чикаго хотын хамгийн алдартай газрын нэг болох тус усан оргилуурыг Kate Buckingham өөрийн дүү Clarence-ийнхаа дурсгалд зориулж 1921 онд бүтээжээ. Тус усан оргилуур нь 7 м өндөртэй бөгөөд 4 хос хүрэл далайн мориор хүрээлэгдсэн 3 давхарга бүхий усан оргилуур юм. 4 хос далайн морь нь тус бүрдээ  Illinois, Indiana, Michigan, Wisconsin улсыг бэлгэддэг бол усан оргилуур нь Мичиган голыг бэлгэджээ.

OLD WATER TOWER - 1817 оны Агуу Чикагогийн гал түймрийг даван туулсан хоёр барилгын нэг болох “The Water Tower” цамхаг нь 1869 онд баригдсан бөгөөд 47 м өндөртэй бөгөөд АНУ-ын хуучны усан цамхгийн хоёрт жагсдаг байна.

MICHIGAN AVENUE BRIDGE - Мичиган хотын үзэсгэлэнтэй гүүр болох “Michigan Avenue Bridge” нь 1920 онд нээгдсэн бөгөөд явган хүн болоод машин явах зориулалттай хөдөлгөөнт гүүр юм. Тус гүүр нь эртний Чикаго хотын түүхэн үйл явдлуудыг харуулсан уран барималтай.

 

NAVY PIER - Мичиган нуурын Чикаго  эргийн шугам дээр орших 1,010 м усан зогсоол нь 50 га талбай бүхий парк, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний төвүүдтэй томоохон цогцолбор газар юм.

 

 Бүртгэх сүүлийн хугацаа. 2018 оны 12 дугаар сарын 05. Дэлгэрэнгүй мэдээллийг 99152934.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.