Туслах цэс

Онцлох брэнд

Чулуун нүүрсний үнэ сүүлийн хоёр жилд хоёр дахин өслөө



Чулуун нүүрсний үнэ сүүлийн хоёр жилд хоёр дахин өслөө

Өнгөрсөн долоо хоногт болсон Coal Mongolia 2018 болон  “Discover Mongolia” чуулганы үеэр нүүрсний үнийн өсөлтийг хөндөв.

2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37 ам.доллар байжээ. 2017 онд 68, энэ оны эхний найман сарын дундаж үнэ 78 ам.доллар байна. Иймд энэ таатай үеийг зөв ашиглах ёстойг мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь үнийн өсөлт хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй.       

Энэ оны эхний найман сард манай улс 1.8 тэрбум ам.долларын 23 сая тонн чулуун нүүрс  экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүн 267 сая ам.доллараар, тоо хэмжээ нь 238 мянган тонноор тус тус их байна гэж Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна.

Чулуун нүүрсний 99 хувийг БНХАУ руу гаргажээ.

Экспортын орлогыг бүрдүүлэгч дараагийн гол түүхий эд болох зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ ч өсчээ.  Хилийн дундаж үнэ өнгөрсөн онд 1052 ам.доллар байсан бол энэ онд 1384  ам.доллар болж, 331 ам.доллараар өссөн байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.