Туслах цэс

Онцлох брэнд

Сэлэнгэ аймаг энэ намар 223.8 мянган тн ургац хураан авах төлөвтэй байна



Сэлэнгэ аймаг энэ намар 223.8 мянган тн ургац хураан авах төлөвтэй байна

Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах эрхэм үүрэг хүлээсэн Сэлэнгэчүүд 2017 онд үр тариа 151.9 мянган тн, тэжээлийн ургамал 11.0 мян.тн, тосны ургамал 21.2 мян.тн, төмс 28.5 мян.тн, хүнсний ногоо 30.8 мян.тн ургац хураан авч, улсынхаа хэрэгцээний тодорхой хувийг үйлдвэрлэх үүргээ амжилттай  биелүүлсэн юм. Тэгвэл энэ жил тус аймгийн тариаланчид  га-гаас 12.0 цн буюу 223.8 мянган тн ургац хураан авах төлөвтэй байгаа урьдчилсан дүн гарчээ. Энэ жилийн тухайд нийт 194.7 мян.га-д тариалснаас 3280 га тэжээлд шилжиж, 5012 га-ийн ургац алджээ. Ингээд нийт 186.4 мян га талбайгаас 223.8 мянган тн ургац хураан авах төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг 152.1 мян.га-д улаанбуудай, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 35.1 мян.га-д тосны ургамал, 2.6 мян.га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 2017 онд улсын нийт үр тарианы 63.9, төмсний 26.7, хүнсний ногооны 39.7 хувийг  үйлдвэрлэсэн амжилт гаргасан аж. 
Харин энэ онд 135.5 мянган га улаанбуудай хураахаас 175.0 мян тн, 9.4 мян га бусад үр тариа хураахаас 11.4 мян тн, 18.9 мян га малын тэжээл хураахаас 23.1 мян тн, 25.8 мян га тосны ургамал хураахаас 14.1 мян тн, 2651 га-д төмс хураахаас 31.3 мян тн, 2613 га-д хүнсний ногоо хураахаас 31.0 мян тн ургац тус тус хураан авахаар ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 20 гаруй мянган га-гаар илүү улаанбуудай хураан авах төлөв гарчээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбайг эзэмшин үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр нь жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа юм.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Сэлэнгэ/МОНЦАМЭ 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.