Туслах цэс

Онцлох брэнд

Монголбанкны алт худалдан авалт 24 хувиар буурчээ



Монголбанкны алт худалдан авалт 24 хувиар буурчээ

Монголбанк энэ оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь салбар 19.4 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлттэй байна.

 

Өнгөрсөн сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128 төгрөг байлаа.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.