Туслах цэс

Онцлох брэнд

Нефтийн үнэ 61 ам.доллароос доошилж буурлаа



Нефтийн үнэ 61 ам.доллароос доошилж буурлаа

Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг торх нь 60.62 ам.долларт хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.

 

Brent маркийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард нэг торх нь 61 ам.доллароос доошилж унаж байв.

 

Харин WTI маркийн нефтийн долдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар буурч, нэг торх нь 52.9 ам.доллар болсон байна.

 

Нефтийн үнэ тавдугаар сарын сүүлээс эхлэн эрс унаж эхэлсэн юм. Brent маркийн нефтийн үнэ 72 ам.доллароос 15.8 хувиар, WTI маркийнх 63 ам.доллароос 16 хувиар буурчээ.

 

 

 

 

 

 

 

 

 

МОСКВА. /TASS/.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.