Туслах цэс

Онцлох брэнд

Б.Ганзориг: Барилга дээр ажилладаг залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг



Б.Ганзориг: Барилга дээр ажилладаг залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг

“Ажилчдын нэгдсэн төв” төрийн бус байгууллагаас барилга дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй залуусын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Барилга дээр бригад болон ирж ажилладаг залуус гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохироод үлддэг олон жишээг харснаа “Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ынхан хэлж байв.

Тус байгууллагын захирал Б.Ганзориг "Аюулгүйн бүсээ зүүгээгүйгээс болж унах, гар, хөлөө гэмтээх тохиолдол олон байгаа. Залууст ажил хэрэгтэй учраас Батын зуучилсан Доржоор ахлуулсан бригадад таван найзтайгаа ороод ажилладаг. Гэтэл нэг нь унаад гэмтэхэд хариуцлага хүлээх хүн байдаггүй. Захиалагч тал хариуцахгүй гээд гэрээндээ тусгачихсан, бригадын дарга нөхөн төлбөр өгөх чадваргүй учраас хохироод үлддэг. Ийм тохиолдол маш олон байдаг учраас "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудаа бидэнтэй нэгдээч ээ гэж уриалж байна. Төрийн бус байгууллагыг байгуулсан залуус бид ч гэсэн барилгын салбарт ажиллаж, хүнд хэцүү хөдөлмөрийн мөлжлөгийг үзэж туулсан. Барилгын салбарт захиалагчаас яг ажлыг гүйцэтгэж буй бригад хүртэл дор хаяж таван "цавчаа" ордог. Нягтлан, инженер зуучлагч гээд л олон хүн захиалагчаас гарах зардлаас хумсалсаар яг ажлыг нь хийх хүмүүст бага цалин ирдэг схем бий болчихсон. Бид үүнийг арилгаж ажилчдыг шууд захиалагчтай холбоно" хэмээн ярилаа.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: medee.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.