Туслах цэс

Онцлох брэнд

Хаврын тариалалт 45 хувьтай байна



Хаврын тариалалт 45 хувьтай байна

Энэ онд Орхон аймагт 4967 га талбайд тариалалт хийхээс  улаан буудай 3980 га, төмс 368 га, хүнсний ногоо 349 га, тэжээлийн ургамал 140 га талбайд тариална. Нийт 10 гаруй аж ахуйн нэгж, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэл хангасан байна.

Аймгийн хэмжээнд 583 тонн улаанбуудайн үр, 440 тонн төмсний үр, 175 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 46, үр тарианы үрлүүр 49, төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах техник 123 ажиллаж байна. Одоогийн байдлаар тариалалт 45 хувьтай үргэлжилж байгаа аж.

Дашрамд дурдахад, хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор 10 аж ахуйн нэгж, хоёр иргэн улаанбуудайн үрийг шинэчлэх, ургамал хамгааллын бодис цацах уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.