Туслах цэс

Онцлох брэнд

Буянт-Ухаад нийт 20 орны 150 компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна



Буянт-Ухаад нийт 20 орны 150 компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Ес дэх удаа болж буй "Mongolia Mining" үзэсгэлэн 4 сарын 10 нд нээлтээ хийлээ. Нээлтэд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон Казахстан, Чех, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд 20 орны 150 орчим компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа ба оролцогч компаниудын тоо жилээс жилд өсөж, нийслэлийн хамгийн том задгай талбайтай Буянт-Ухаа цогцолборыг дүүргэжээ.

Иймд цогцолборын дэргэд нэмэлт майхан барьж, 40 орчим компани талбайгаа зассан байна. Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хамгийн том үзэсгэлэн болох Mongolia Mining 2019-д хүнд даацын машин механизм нийлүүлэгчид, засвар үйлчилгээ үзүүлэгчид, сэлбэг хэрэгсэл худалдаалагчид, уул уурхайн ажилтнуудын аюулгүй ажилгааны хувцас хэрэгсэл, гутал үйлдвэрлэгчид, угаалга цэвэрлэгээний компани, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид гэх мэт олон  төрлийн компани оролцож байна. 

Үзэсгэлэн энэ сарын 12-ны баасан гараг хүртэл үргэлжилнэ.  


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.