Туслах цэс

Онцлох брэнд

Mongolia Mining 2019 үзэсгэлэнг зохион байгуулагч хорооны дарга Т.Баттулга мэдээлэл өгчээ.



Mongolia Mining 2019 үзэсгэлэнг зохион байгуулагч хорооны дарга Т.Баттулга мэдээлэл өгчээ.

Ес дэх удаагийн Mongolia Mining 2019 үзэсгэлэн лхагва гарагт эхэлнэ. Энэ талаар үзэсгэлэнг зохион байгуулагч хорооны дарга Т.Баттулга мэдээлэл өгч байна:

-Бид жил бүр нэг сэдэв сонгон, тухайн сэдэв рүүгээ олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг. Энэ удаад “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил” сэдвийг онцолж байна.  

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд хайгуулын болон ашиглалтын лиценз авдаг. Үүний сацуу нийгмийн лиценз их чухал. Орчин үед уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тул тухайн компанийг нийгэм дэмжин, хүлээн зөвшөөрөх ёстой боллоо. Үүний тулд нийгмийн өмнө тухайн компани аюулгүй байдлаа хангах, байгаль орчноо хамгаалах гэх мэт олон үүргийг хүлээдэг. Энэ мэтээр уул уурхайн компаниудын эерэг нөлөө давамгайлснаар энэ салбар урт хугацаанд тогтвортой ажиллах боломжтой. 

Уул уурхай манай эдийн засгийн хамгийн гол салбар тул энэ салбар тогтвортой ажиллах нь маш чухал.   

Үзэсгэлэнгийн талбайн хувьд Буянт –Ухаа спорт ордны бүх талбайг бид тултал нь ашигладаг. Энэ онд уул уурхайн үйл ажиллагаа их идэвхтэй байна. Үзэсгэлэнгийн талбайн эрэлт өссөн тул нэмэлтээр ордны гадаа майхан бaрьж, тэнд 40 орчим компани бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Иймд өмнөх онуудаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй компани оролцох боллоо.

Манай улсад 4-5 мянган компани уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлж байна. Тэдгээрээс хамгийн шилдэг, хамгийн олон жил тогтвортой ажилласан компаниуд манай үзэсгэлэнд оролцдог гэв.

УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар, МҮХАҮТ энэ үзэсгэлэнг дэмжин оролцдог юм. Одоогоор 2500 орчим хүн үзэсгэлэнд оролцохоор цахимаар бүртгүүлжээ. Үзэсгэлэнгийн өдрүүдэд энэ тоо 2-3 дахин нэмэгддэг байна. Өнгөрсөн онд 4500 орчим хүн үзэсгэлэнг үзжээ. Хүнд үйлдвэр, зам барилгын салбарынханд ч манай үүд хаалга нээлттэй гэдгийг Т.Баттулга захирал онцлов.

Ашигт малтмалын газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр дараах мэдээллийг өгөв:

Үйлдвэрлэгчид өөрийн биеэр ирж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг нь энэ үзэсгэлэнгийн хамгийн гол давуу тал. Үйлдвэрлэл өсөх хэрээр анхаарал хандуулагчдын тоо өссөн. Хайгуулынхаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо давсан нь уул уурхайн салбарын идэвхжилтийг шууд харуулна. Ойрын ирээдүйд ч үйлдвэрлэл өснө. Өнгөрсөн онд нүүрс олборлолт 46 сая тоннд хүрч, түүхэн дээд хэмжээг тогтоолоо. Уул уурхай, хүнд үйлдвэр, зам барилгын салбарт ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах ямар боломж байгааг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой.       

Үзэсгэлэн энэ сарын 10-12-ны хооронд 9 дэх удаа болно.  

c


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.