Туслах цэс

Онцлох брэнд

БНХАУ-ын аж үйлдвэрийн ашиг 10 гаруй хувиар өсчээ



БНХАУ-ын аж үйлдвэрийн ашиг 10 гаруй хувиар өсчээ

Өнгөрсөн онд БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 10.3 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч үүнийг 2017 онд 21 хувиар өсч байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэ тухай тус улсын Статистикийн үндэсний товчооноос даваа гарагт мэдээлэв.

2018 онд БНХАУ-ын аж үйлдвэрийн ашиг 6.67 их наяд ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сарын аж үйлдвэрийн ашгийн үзүүлэлтийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 1.8 болон 1.9 хувиар тус тус буурсан байна.

Төрийн өмчит компаниудын ашиг 2017 онд 45.1 хувиар өсч байсан бол өнгөрсөн онд 12.6 хувиар өссөн байна. Харин хувийн компаниудын ашиг 2017 онд 11.7 хувиар өссөн бол өнгөрсөн онд 11.9 хувьд хүрч, бага зэргийн өсөлт үзүүлжээ. 

 

 

 

 

БЭЭЖИН. /Xinhua/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.