Туслах цэс

Онцлох брэнд

“МECHEL” Гэрээгээ сунгаж “ITOCHU”-д 800 мянган тонн нүүрс нийлүүлэхээр боллоо



“МECHEL” Гэрээгээ сунгаж “ITOCHU”-д 800 мянган тонн нүүрс нийлүүлэхээр боллоо

ОХУ-ын уул уурхай, металлын магнат “Мechel” компани Японы “Itochu” корпoрацитай нүүрс борлуулалтын гэрээгээ сунгаж 

“Мechel” компани өмнөд Кузбасс болон Элга ордоос нийлүүлэлт хийх аж.

байгаагаа мэдээллээ. Талууд нүүрс нийлүүлэлтийн урт хугацааны гэрээг өнгөрсөн онд байгуулсан юм. Гэрээг сунгах тохиролцооны хүрээнд 2020 оны III сар хүртэл дээд тал нь 800 мянган тонн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсийг “Itochu”-д нийлүүлэхээр болжээ. “Мechel” компани өмнөд Кузбасс болон Элга ордоос нийлүүлэлт хийх аж. Тус компани 2019 онд нүүрс олборлолтын хэмжээг 25 сая тонн болгох боломжтой гэж удирдлага мэдэгдэв.

 

“Mechel” 2018 оны эхний 10 сар 16 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар буурсан дүн болоод байгаа юм. Жилийн нийт дүн 19.5-20 сая тонн гэж гарна гэсэн хүлээлттэй байна.

Компанийн орд газар тус бүрээр авч үзвэл өмнөд Кузбассын гарц 18 хувиар буурч 5.7 сая тонн, якутуголийнх 16 хувиар буурч 5.9 сая тонн болсон байна. Харин коксжих нүүрсний Элга орд дээр олборлолт 26 хувиар нэмэгдэж 4.3 сая тонн болжээ.

“Mechel” тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байгаа учраас энэ ажлын үр дүнд бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

 

 

 

Эх сурвалж: bloombergtvmongolia


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.