Туслах цэс

Онцлох брэнд

Г.Батцэнгэл: Салбарынхны хувьд бодит нөхцөл байдал, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал



Г.Батцэнгэл: Салбарынхны хувьд бодит нөхцөл байдал, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал

 “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс ирэх сарын 4,5-нд болох гэж буй, олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалтаас ямар хүлээлттэй байгаа талаар тодрууллаа. Тэрээр чуулганы эхний хэсэг болох “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар: Сорилт ба Боломж” салбар хуралдааны гол илтгэлийг хэлэлцүүлэх зочдын нэг. Г.Батцэнгэл захирал “Монгол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?” илтгэлийг хэлэлцүүлэх юм.  

-Нүүрсний салбарын найм дахь удаагийн “Coal Mongolia-2018” чуулга уулзалтаас ямар хүлээлттэй байна вэ?

-Салбарынхны хувьд зах зээлийнхээ бодит нөхцөл байдал, чиг хандлагын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал. Мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, том дүр зургаа ойлгосноор бид боломжуудаа олж харна, гарц шийдлээ тодорхойлно, хамтарч ажиллана. Энэ жил олон улсын томоохон фирмийн шинжээчид, ялангуяа гол зах зээл болох БНХАУ-аас шинжээчид ирж, зах зээлийн мэдээлэл өгөх юм байна лээ. Монголын нүүрсний салбарт шинэ боломжийг ойлгуулсан, мэдээлэл сайтай уулзалт болоосой гэж найдаж байна.

-Танай компани олон улсын хөрөнгийн зах зээлд Монголоос анх удаа гарч, Ухаа Худаг уурхайн  арван жилийн ой тохиолоо. Арван жилийн ололт, сургамж юу байв. Ирэх арван жилийг хэрхэн харж байна вэ?

-Энэ хугацаанд уул уурхай, нүүрсний салбарын өсөлт уналт, сайн муу бүгдийг л тууллаа. Олон улсын зах зээлээс анх удаа амжилттай хөрөнгө босгосон, Монгол нүүрсийг дотоодод анхлан баяжуулж, дэлхийн зах зээлийн үнэд хүргэсэн, зах зээлийн хямралыг давж, зээлийн бүтцээ шинэчилсэн гээд Монголд сайн туршлага болж үлдэх олон ажил хийсэн байна.

Сургамж гээд ярьвал монголчууд бид дэд бүтэц, хил боомтын бэрхшээлийг лав арван жил ярьж байна. Дахиад арван жилийг энэ байдлаар алдах уу, эсвэл боломжоо ашиглаад, бодитой ажил хийгээд, хамтраад явах уу гэдгээ л бодох ёстой байх.

 -Танд баярлалаа.

 

 

 

 

Эх сурвалж: gogo.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд builder.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.