Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

"MONGOLIA GOLD" 2019

Эхлэх хугацаа: 2019-03-22 00:00:00
Дуусах хугацаа: 2019-03-23 00:00:00
Хаана болох:
Аймаг, хот: Улаанбаатар

Үйл явдлын мэдээлэл:

“Mongolia Gold 2019 - Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн VII хурал"-ыг алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн олон улсын бага хурал, үзэсгэлэнг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанк хамтран, төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2019 оны 3-р сарын 22-23-нд Корпорейт Конвейшн төвд, “НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ !, АЛТНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ !” уриатайгаар 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Хятадын алтны холбоо, хятадын алтны 5 том компаниуд болох China National Gold Group Corporation, Chifeng Jilong Gold Mining Co.,ltd, Shandong Gold Group, Zhaojin International Mining Co.,ltd болон Энэтхэгийн Sakthi Trading Group, Солонгосын МКЕ, Yonglim electronics, The polestar зэрэг гадаадын 20 гаруй компаниудын төлөөлөгчид оролцох юм.

Уг арга хэмжээний зорилго нь “Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргах, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Арга хэмжээний бүртгэлийг http://www.mongoliagold.mn/registration/type.1 хаягаар авч байна.

2019 оны 3-р сарын 22-нд гарах үзэсгэлэнг сонирхох хүмүүст үнэ төлбөргүй нээлттэй.

Жич: "Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо"-ны гишүүдийн бүртгэлийн хураамж хөнгөлөлттэй.


Холбоо барих хүн: 80844788
Холбоо барих утас:70111106, 89113499, 80591899
Холбоо барих имэйл: info@mongoliagold.mn