Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

"УЛААНБААТАР БАРИЛГА - 2019" ҮЗЭСГЭЛЭН 14 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Эхлэх хугацаа: 2019-03-15 00:00:00
Дуусах хугацаа: 2019-03-18 00:00:00
Хаана болох: “Мишээл Экспо” төвд
Аймаг, хот: Улаанбаатар

Үйл явдлын мэдээлэл:

Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Экспо” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “УЛААНБААТАР БАРИЛГА-2019” Барилгын материал & шинэ техник технологи үзэсгэлэн 2019 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Орон сууц-хот тохижилт үзэсгэлэн 2018 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал “Мишээл Экспо Төв”-д тус бүр 4 өдрийн турш зохион байгуулагдана.

ЗОРИЛГО:
Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.

Энэхүү үзэсгэлэнгээр мөн Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилга орон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД: 

Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:

- Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн
- Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
- Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
- Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
- Орон сууц, амины орон сууц, хот тохижилтын компаниуд
- Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
- Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
- Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
- Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд
- Арилжааны банкууд
- Даатгалын компаниуд зэрэг оролцох боломжтой.

МЭДЭЭЛЭЛ: 
Нийтдээ үзэсгэлэн тус бүр 110 гаруй, нийтдээ 220 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцоно.


Холбоо барих хүн: 88077064
Холбоо барих утас:89087788
Холбоо барих имэйл: info@misheelexpo.mn