Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

ROAD EXPO MONGOLIA 2019

ROAD EXPO MONGOLIA 2019

Эхлэх хугацаа: 2019-03-14 00:00:00
Дуусах хугацаа: 2019-03-15 00:00:00
Хаана болох: Corporate Hotel & Convention Centre
Аймаг, хот: Улаанбаатар
ROAD EXPO MONGOLIA 2019

Үйл явдлын мэдээлэл:

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2019  оны 0З дугаар сарын 14, 15-нд 7 дах удаагаа зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагчид: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо,  ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол - Германы эдийн засгийн клуб "ТӨВД" агентур
Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.

- 2019 оны 3 дугаар сарын 14, 15-нд Corporate Hotel & Convention Centre-д болно.

Үзэсгэлэн, конференцид оролцогчид :

Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд

Эрдэмтэн, судлаачид