Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

"WORLD OF ASPHALT -2019 "Асфальтын ертөнц" 2019 үзэсгэлэн, конференц

Эхлэх хугацаа: 2019-02-12 00:00:00
Дуусах хугацаа: 2019-02-16 00:00:00
Хаана болох: АНУ - Индиана полис хотод
Аймаг, хот: Хөдөө орон нутаг

Үйл явдлын мэдээлэл:

ХӨТӨЛБӨР

ИНДИАНАПОЛИС,ИНДИАНА  USA

АНУ-ын  Индиана  мужийн  Индианаполис  хотноо 2019 оны  2 дугаар  сарын  12-14 -ний өдрүүдэд  “WORLD OF ASPHALT 2019” Экспо зохион  байгуулагдана.  Тус  экспонд  нийтдээ  олон улсын 450 гаруй  асфальт, замын засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчид  оролцоно.  Асфальт, авто замын  салбарын хөгжил дэвшил,  сүүлийн үеийн шинэ бүтээл бүтээгдэхүүн, машин  технологиудыг танилцуулна.

 1.       Өдөр            2019.02.11           Даваа

          11:20             Чикаго   хотын  О’Hare   олон улсын нисэх онгоцны   буудалд  хүрэлцэн  ирнэ

          12:00             Өдрийн хоол

          13:30             Индианаполис   хотруу 4 цаг орчим машинаар явна.

          18:30             Зочид буудалд байрлах

2.       Өдөр            2019.02.12           Мягмар

           09:00             World of Asphalt-2019  үзэсгэлэн  яармагийн бүртгэл, нээлт

           17:30             Индианаполис: Central Canal, Monument Circle, White River State Park

                           

 3.       Өдөр            2019.02.13           Лхагва

             09:00             World of Asphalt-2019  үзэсгэлэн  яармагийн сургалт, семинар           

             15:00             Indianapolis Motor Speedway Museum/ Circle center mall/

 4.       Өдөр            2019.02.14           Пүрэв

             10:00              World of Asphalt-2019  үзэсгэлэн  яармагийн  хаалт

              14:00             Premium Outlets Mall 

              22:00            Чикаго хотод зочид буудалд байрлах

  5.      Өдөр            2019.02.15           Баасан

                                    Чикаго  хотын аялал :  WILLIS TOWER / SKYDECK CHICAGO - Чикаго хотын  аялал жуулчлалын төв болсон Willis tower нь Чикаго хотыг бүхэлд нь харах боломжийг олгодог ба олон жилийн турш тус хотын хамгийн гайхалтай газрын нэг байсаар байна. Энэхүү цамхаг нь 442 м өндөртэй бөгөөд АНУ-даа хоёругаарт, дэлхийд  16-д жагсдаг байна.  Энэхүү цамхгийн ажиглалтын шилэн тавцан “Skydeck”  цамхагийн 103-р давхарт оршдог. Та энэхүү шилэн тавцангаас Иллинойс мужийг бүхэлд нь харахаас гадна салхитай өдөр энэхүү тавцан нь хэрхэн савлахыг мэдрэнэ.

BUCKINGHAM FOUNTAIN - Чикаго хотын хамгийн алдартай газрын нэг болох тус усан оргилуурыг Kate Buckingham өөрийн дүү Clarence-ийнхаа дурсгалд зориулж 1921 онд бүтээжээ. Тус усан оргилуур нь 7 м өндөртэй бөгөөд 4 хос хүрэл далайн мориор хүрээлэгдсэн 3 давхарга бүхий усан оргилуур юм. 4 хос далайн морь нь тус бүрдээ  Illinois, Indiana, Michigan, Wisconsin улсыг бэлгэддэг бол усан оргилуур нь Мичиган голыг бэлгэджээ.

OLD WATER TOWER - 1817 оны Агуу Чикагогийн гал түймрийг даван туулсан хоёр барилгын нэг болох “The Water Tower” цамхаг нь 1869 онд баригдсан бөгөөд 47 м өндөртэй бөгөөд АНУ-ын хуучны усан цамхгийн хоёрт жагсдаг байна.

MICHIGAN AVENUE BRIDGE - Мичиган хотын үзэсгэлэнтэй гүүр болох “Michigan Avenue Bridge” нь 1920 онд нээгдсэн бөгөөд явган хүн болоод машин явах зориулалттай хөдөлгөөнт гүүр юм. Тус гүүр нь эртний Чикаго хотын түүхэн үйл явдлуудыг харуулсан уран барималтай.

NAVY PIER - Мичиган нуурын Чикаго  эргийн шугам дээр орших 1,010 м усан зогсоол нь 50 га талбай бүхий парк, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний төвүүдтэй томоохон цогцолбор газар юм.

   6.      Өдөр              2019.02.16           Бямба

             11:00             Онгоцны  буудалд  хүргэх

             13:30             О’Hare- Улаанбаатар  нислэг

Хөтөлбөрийн  үнэ 4200 $.  Үнэд багтсан зүйлс:

Нислэгийн тийз,

5 өдрийн  зочид буудал,

Экспогийн бүртгэлийн хураамж

Даатгал

хөтөлбөрт заагдсан  үзвэр,

хөтөч орчуулагч, жолооч, унаа,

өглөө, өдрийн хоол.

 

 

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт  (Хүчинтэй байх хамгийн бага хугацаа 6 сар)
2. 2 хувь 5 х5 см2 цээж зураг  ( АНУ-ын визний анкетанд )
3. Иргэний үнэмлэх ( хуулбар)
4. Байгууллагын тодорхойлолт ( тухайн байгууллагад ажилласан жил, албан тушаал зэргийг тодорхой заасан мөн энэхүү арга хэмжээтэй холбогдон гарах зардалыг байгууллага хариуцах талаар дурдсан байх) англи хэл дээр байх 
5. Нийгмийн даатгалын дэвтэр (хуулбар) 
6. МАЗХ-нд хүсэлт/ албан тоот
7. Байгууллагын харилцагч банкны тодорхойлолт  /англи хэл дээр байх/
8. Байгууллагын дансны хуулга  /сүүлийн 6 сар/
9. Гэрлэлтийн баталгаа  /эх хувиар/
АНУ-ын визний хураамж 160 ам.доллар ба хувь хүн өөрөө хариуцна. 


Холбоо барих хүн: mra
Холбоо барих утас:99152934.
Холбоо барих имэйл: info@mra.mn