Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

Барилга орон сууц 2018 үзэсгэлэн яармаг

Барилга орон сууц 2018 үзэсгэлэн яармаг

Эхлэх хугацаа: 2018-08-24 00:00:00
Дуусах хугацаа: 2018-08-26 00:00:00
Хаана болох: “Мишээл Экспо” төвд
Аймаг, хот: Улаанбаатар
Барилга орон сууц 2018 үзэсгэлэн яармаг

Үйл явдлын мэдээлэл:

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан зохиогдох "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармаг болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Өнгөрсөн 90 гаруй жилд өсөн дэвшсэн барилгын салбарын дэвшил хөгжлийг үзэж сонирхон, хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авалт хийх ховорхон боломжийг олгодог “БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” Ерөнхий ивээн тэтгэгчээр "NCD GROUP" ,  хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Монголын барилгын салбарын тэргүүлэгч компаниуд, дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагууд, хамгийн чанартай барилгын материалууд, хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологи, интерьер дизайны төгс шийдлүүд нэг цэгт төвлөрдөг учраас худалдан авагч, барилгын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг цогц арга хэмжээ бол яах аргагүй энэхүү үзэсгэлэн яармаг юм. Уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд ”Мишээл экспо” төвд болно. 


Үзэсгэлэн нь:

  • Барилгын материал,
  • Шинэ техник технологи нэвтрүүлэгчид
  • Шинэ орон сууц
  • Амины орон сууц
  • Интерьер, экстерьер
  • Ландшафт, гадна тохижилт
  • Тавилга, гэр ахуй гээд барилгын салбарт холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг танилуулна

Холбоо барих хүн: 77113333
Холбоо барих утас:99000981, 99907816,
Холбоо барих имэйл: .