Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

ICRE 2018 - Авто замын инженерүүдийн олон улсын бага хурлын бүртгэл эхлэлээ

ICRE 2018 - Авто замын инженерүүдийн олон улсын бага хурлын бүртгэл эхлэлээ

Эхлэх хугацаа: 2018-05-29 00:00:00
Дуусах хугацаа: 2018-06-01 00:00:00
Хаана болох: БНСУ-ын Жэжү арал
Аймаг, хот: Хөдөө орон нутаг
ICRE 2018 - Авто замын инженерүүдийн олон улсын бага хурлын бүртгэл эхлэлээ

Үйл явдлын мэдээлэл:

Авто замын инженерүүдийн  олон улсын бага хурал (ICRE 2018)  2018 оны  тавдугаар сарын 29-өөс  зургадугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын  Жэжү арал  дээр зохион байгуулагдах гэж байна.

Авто замын инженерүүдийн олон улсын бага хурал /ICRE /2018 -ыг  БНСУ-ын Газардэд бүтэц, тээврийн яам ивээн тэтгэн, Солонгосын Замын Инженерүүдийн Нийгэмлэгээс зохион байгуулна.  Мөн БНСУ-ын Барилгын Технологийн Солонгосын хүрээлэн /KICT/, Korea Express Highway Corporation хамтран зохион байгуулж байна.

Энэхүү олон улсын бага хурал нь  авто зам , дэд бүтэц, тээврийн салбарын сүүлийн үеийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаархи техникийн болон шинжлэх ухааны дэвшлийг хэлэлцэх, хөхүүлэн дэмжих урт хугацааны цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

Хурлын үеэр Замын инженерчлэлийн сүүлийн үеийн технологийн талаар  төлөвлөлтөөс эхлүүлэн танилцуулж, хэлэлцэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын шийдвэр гаргагчид, менежерүүд, засвар үйлчилгээний инженер, мэргэжилтнүүд, судлаачдын туршлагаа хуваалцахаас  гадна  сургалт семинар, техникийн аялалууд,  салбарын ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнг танилцуулах болно.

Тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байгаа БНСУ-ын Барилгын Технологийн Солонгосын хүрээлэн /KICT/ -ийн төлөөлөгчид "Road Expo -2018" үзэсгэлэнгийн үеэр холбоог албан ёсоор групп бүрдүүлэн оролцохыг урьжээ.

Хурлын бүртгэл 2018 оны 04 сарын 22 өдөр хүртэл явагдах болно. 

Хурлын хураамж – 500 USD /групп 10 –аас дээш хүнтэй бол 20%, 15-аас дээш хүнтэй бол 30% хямдрах боломжтой/


Холбоо барих хүн: 99152934
Холбоо барих утас:70113288,
Холбоо барих имэйл: