Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

"ROAD EXPO MONGOLIA 2018” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ

Эхлэх хугацаа: 2018-03-19 00:00:00
Дуусах хугацаа: 2018-03-20 00:00:00
Хаана болох: Corporate Hotel & Convention Centre
Аймаг, хот: Улаанбаатар

Үйл явдлын мэдээлэл:

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2018  оны 0З дугаар сарын 19-20-нд 6 дах удаагаа зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулагчид: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо,   БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн /KICT/, ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол - Германы эдийн засгийн клуб "ТӨВД" агентур
Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд  хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ялангуяа авто замын салбарын  аж ахуйн нэгж байгууллагуудын  хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц дэвшилтэт техник,  технологи нэвтрүүлэх  чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээх юм.

Үзэсгэлэн, конференцид оролцогсод хэн оролцох :

Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд

Эрдэмтэн, судлаачид

Зам, хот төлөвлөлтийн архитехторууд

Зам, гүүрийн  барилга, зураг төслийн компаниуд,

Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж  нийлүүлэгчид

Замын материал үйлдвэрлэгчид: Асфалтын үйлдвэрүүд, хайрганы карьер

Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид

Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж

Лаборатори

Программ хангамж

 

Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид

ТАЛБАЙН ПЛАН ЗУРАГ Жич: Павьлион бүр цахилгаантай холбогдсон байх бөгөөд 2 сандал, 1 ширээ, хогын савтай байна. Хананы өндөр 2,5 метр

 


Холбоо барих хүн: 99062449
Холбоо барих утас:70113288, 99152934, 88016263, 99062449
Холбоо барих имэйл: info@mra.mn