Туслах цэс

Онцлох брэнд

Үйл явдлын мэдээлэл

“Mongolia Gold 2018” чуулган, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн V хурал болно

“Mongolia Gold 2018” чуулган, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн V хурал болно

Эхлэх хугацаа: 2018-03-15 09:00:00
Дуусах хугацаа: 2018-03-16 18:00:00
Хаана болох: CORPORATE CONVENTION CENTER
Аймаг, хот: Улаанбаатар
“Mongolia Gold 2018” чуулган, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны бүх гишүүдийн V хурал болно

Үйл явдлын мэдээлэл:

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо 2018 оны 3-р сарын 15, 16-ны өдрүүдэд бүх гишүүдийн хурал, Монголын уул уурхайн биржтэй хамтран “Mongola gold 2018” Алтны салбарын нэгдсэн чуулга уулзалтыг Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Тус холбоо нь 2013 оны нэгдүгээр сард салбарын эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар гишүүдийн тоо 80-д хүрч, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна. 

 

Чуулганы эхний өдөр “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүх гишүүдийн хурал болох ба энэхүү хуралдаанд УУХҮЯ, БОАЖЯ, Сангийн яам, АМГТГ, Хөгжлийн банк, МХЕГ зэрэг төрийн байгууллагуудын удирдах албаны хүмүүс оролцож, АЛТ-2 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх мөн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх  “Санамж бичиг”-үүдийг байгуулах юм.

Mongolia gold 2018 арга хэмжээнд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсын, хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals, байгууллагууд оролцож танилцуулга хийхээс гадна, Хятадын Алтны холбоо, Канадын Outetec  зэрэг олон улсын байгууллагууд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах эхлэлээ тавьж, санамж бичиг байгуулах юм. 

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банк болон Голомт банкнаас санхүүжилтыг хэрхэн авах,  шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгнө.


Холбоо барих хүн: Buyanaa
Холбоо барих утас:70111106, 91911383, 89113499
Холбоо барих имэйл: buyanaa@infomine.mn,